ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хамгийн багадаа хүйсээсээ татгалзсан хүүхэд

    2012 онд Аргентин улсад хүйсийн тэгш байдлын тухай хууль батлагдаж,  ард иргэддээ нэр, хүйсийн тухай бүртгэлээ солиулахыг зөвшөөрчээ. Энэ хуулийн дагуу 2013 онд зургаан настай хүүхэд өөрийн хүйсээсээ татгалзаж, төрсний гэрчилгээ, улсын бүртгэлийн бичиг баримтаа шинээр солиулсан байна.

    Лулу гэх энэ хүүхэд хамгийн багадаа хүйсээсээ татгалзсан хүүхдүүдийн нэг болж байна.

    Тэрээр 2013 оны 10-р сард өөрт холбогдох бичиг баримтаа шинэчлүүлж, эмэгтэй хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байна. Охины ээж Габриела Лулуг эмэгтэй гэж тодорхойлсон бичиг баримтыг хүлээн авсныхаа дараа хэвлэлийн хурал зохион байгуулж, Лулуг эмэгтэй хүн мөн болохыг улс орон даяараа мэдэгдсэн байна.

    Энэ жил найман нас хүрч буй Лулу эхээс мэндлэхдээ хүү байсан юм.

    Лулу хоёр настайгаасаа биеэ эмэгтэй хүүхэд шиг авч явдаг болж дөрвөн настайдаа шийдвэрээ гаргасан байна. Дөрвөн настайдаа “Би хүү биш охин, намайг Мануел биш Луана гэж дууд. Үгүй бол таньтай юу ч ярихгүй” гэсэн нь ээжийнх нь амьдралдаа сонссон хамгийн хатуу үг байжээ.  

    Хүүгийнхээ хүйсийг солиулах шийдвэрт хүрэхийн өмнө Лулугийн гэр бүлийнхэн шаардлагатай гэсэн бүх л эмч, эмнэлгийн байгууллагад хандсан байна. Улмаар Аргентин улсын ижил хүйстний нийгэмлэгтэй холбогдож тус төвийн сэтгэлзүйчдийн багтай уулзсаны дараа Лулуг хүлээн зөвшөөрөхөөс өөр  аргагүйд хүрчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй