АНУ-ын Флорида мужид орших Юниверсал Студийн галзуу хулгана 2013 онд бүтэн хоёр цаг гацсан түүх бий. 12 хүнтэй нэг бүхээг тоглоомын замын хамгийн өндөр хэсэгт гацаж, олныг сандаргасан. Орландо хотын гал унтраах багийнхан энэ хүмүүсийг түргэн шуурхай авран хамгаалж чадсан юм. Тэд ажлаа юун түрүүнд айж сандарсан хүмүүсийг тайвшруулахаас эхэлсэн байна. Гал унтраах ангийн тэргүүн Ян Дэвис "Бид эхлээд гацсан бүхээгт хүрч хүмүүст амь нас нь аюулгүй гэдгийг хэлж тайвшруулсан. Дараа нь Юниверсалын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар бүхээгийг хөндлөн байрлалд оруулж, хүмүүсийг нэг нэгээр нь гаргасан” гэж ярьжээ. Энэхүү гацсан бүхээгийн ард олон бүхээг байсан ч цэнгэлдэхийн ажилтнууд хүмүүсийг тэр дор нь аюулгүй гаргасан байж. Харин хамгийн сүүлийн бүхээг газраас 45 метрийн өндөрт босоо байдалтайгаар гацсан байсан юм.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт