Уралын нуруунаас зүүн тийш, Умард туйлтай ойр Хойд Азийн өргөн уудам нутгийг Сибирь гэдэг. Зарим нутагт нь өвлийн улиралд хүн амьдрах аргагүй хүйтэрдэг Сибирийн хүйтэн агаарын фронт Монголд урсан орж ирснээр эх оронд маань хахир хүйтрэх тохиолдол олон. Энэ л нутгийн хамгийн хүчтэй шулам гэгддэг Элена Голунова энэ өдрүүдэд манай улсад ирээд байна. Түүний намтрыг бага зэрэг сөхвөл 1968 оны 4-р сарын 8-нд Новосибирск хотод мэндэлж, бүх насаараа амьдарч байна. Элена 2012 онд ууган хүүгийнхээ ятгалгаар “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцож “Сибирийн хамгийн хүчтэй шулам” гэх нэрийг үзэгчдээс авчээ. ОХУ даяар ийнхүү нэр алдарт хүрсэн Эленад ханддаг хүмүүсийн заримынх нь хувьд тэр авралын ганц од, цорын ганц итгэл найдвар нь байдаг гэнэ.



Хувийн амьдралын тухайд тэрээр гурван хүүтэй. Нөхөр Дмитрий Борисович Голунов нь автын бизнес эрхэлдэг. Зохиолч Булгаковын “Мастер, Маргарита хоёр” зохиолд дуртай.



Хүүхэд үеэсээ л нас барсан хүмүүсийг харж, сонсож түүнийгээ эцэг эхдээ хэлснээс болж эмээтэйгээ амьдрах болжээ. Охиноо орхиж шинэ амьдрал зохиосон эцэг эхээ бяцхан Элена олон жил харуулдан хүлээжээ. Тэдний тухай бодох бүртээ Элена өнөөдөр ч нулимс унагадаг байна. Эцэг эхдээ гологдсон, өнчин охиныг ангийн найзууд нь ч байнга үл тоодог байжээ. Охин 18 нас хүрмэгцээ өөрөөсөө үе мултарсан 35 настай Викторт дурлан, гэр бүл болж Влад хүүгээ төрүүлжээ. Эленагийн нөхөр Виктор хүүгээ мэндлээд удаагүй байхад амьсгал хураасан үйл явдал нь залуу бүсгүйд нийгмийн зүгээс ирэх дарамтыг улам нэмэгдүүлсэн байна.



Эленагийн хүү Влад ч мөн далд чадвартай бөгөөд тэр л ээжийгээ ятгаж дийлэн 13 дахь удаагийн "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэгт оролцуулжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт