ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    С.Зориг агсны талаар зөн билэгтэн ийнхүү хэлжээ

     “Зөн билгийн тулаан” шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч,  Елена Голунова  Монголд хоёр хоногийн хугацаатай ирсэн талаар бид мэдээлсэн. Ийнхүү манай улсад хоёр дахь удаагаа ирж байгаа нь С.Зориг агсны хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл бий.

    Тэгвэл өчигдөр “Eagle” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлэгт оролцохдоо Сибирийн шулам Елена Голунова энэ эргэлзээг тайллаа. Тэрээр яриагаа “өвөг дээдсийнхээ дуудлагаар” монголд дахин зочилж байна гэж эхлээд С.Зориг агсны аллагын тухай сэтгүүлчийн асуултанд хариулжээ.

    Елена Голунова “Нэгт би яг энэ танхимд, шууд ингэсэн тэгсэн гэж хэлэх боломжгүй. Бид ид шид хийдэг хүмүүс биш. Үйл хийхэд хэрэг болдог олон эд зүйлс бий. Би тэдгээр зүйлсийнхээ тусламжтай тэр үхэгсдийн ертөнцтэй холбогддог. Мөн тухайн сүнс өөрийнхөө талаарх мэдээллийг өгөхийг хүсээгүй тохиолдолд түүнтэй холбогдож мэдээлэл авах боломжгүй болдог. Бид бүхнийг хүчээр хийдэггүй. Зарим тохиолдолд үхэгсэд өөрийнхөө талаарх мэдээллийг дэлгэснээр гэр бүл, найз нөхдөд нь халтай, таагүй зүйл тохиолдохоор байвал ийнхүү өөрсдийгөө блоклон мэдээллээ хаачихдаг” хэмээн ярьсан юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй