ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дунд сургуулиуд “Роботын кабинет”-тай боллоо

    Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар хэрэгжиж буй “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд дунд сургуулиуд “Роботын кабинет”-тай болжээ. Тус танхимыг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг төрийн өмчийн 10 сургуульд хүлээлгэн өгөх ажиллагаа 118 дугаар сургууль дээр зохион байгууллаа.

    Тус хөтөлбөрийн хүрээнд роботын дугуйлан байгуулж, хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэн, автоматжуулалтын анхан шатны мэдлэг олгох бөгөөд лего робот нь хүүхдийн хүсэл сонирхолыг татахуйц, хөгжилтэй, бүтээлч, шинжлэх ухаанч арга барилд тулгуурлан физик, хими, дизайн, технологи, математик, мэдээлэл зүй зэрэг хичээлүүдээр эзэмшсэн чадварыг нэгдмэл, бодитой, бүтээлч чадвар болгон төлөвшүүлж, техник сэтгэлгээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой аж.

    Эдгээр тоног төхөөрөмж  нь нэг иж бүрдэлдээ чөлөөт сонголтоор угсарч болохуйц хуванцар жижиг хэсгүүд, төрөл бүрийн араа, дугуй туузан дамжуурга, програмчлах боломж бүхий төв процессор болон цахилгаан мотор, өнгө, батерей , дуу гэх мэт олон төрлийн мэдрэгчүүдээс бүрддэг цогц хэрэглэгдэхүүн юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй