
85 сая төгрөгтэй л бол ээжтэйгээ урт удаан аз жаргалтай амьдрах гурван хүүхэд О.Дашбалбар агсны охин Д.Индрад ханджээ. Долоон буудалд хүнсний лангуу ажиллуулж, гэр бүлээ тэжээдэг 42 настай Л.Төмөрцэцэг элэг устсан гэх оноштойгоор эмнэлэгт үхэл, амьдралын заагт байгаа аж. Л.Төмөрцэцэгийн учир мэдэх том охин Т.Номин 11 нас, 5 настай хоёр дүүгээ дагуулан их найрагчийн охиноос аврал эрж урд шөнө уулзжээ. Энэ жил дөрөвдүгээр курсын оюутан Т.Номин өдөр бүр ээждээ 100 грамм цусаа шилжүүлж байгаа бөгөөд 85 сая төгрөг гурван сарын дотор олж чадвал, ээжийнхээ элэгний донор болж “элэг бүтэн” үлдэх боломжтой.

Хүүхдүүдийн тухай Д.Индра өөрийнхөө Фэйсбүүк хуудсанд “Энэ их мөнгийг хаанаас олохоо мэдэхгүй яваа бяцхан үрс өөртөө байгаа автобусны мөнгөөрөө ганц цагаан сарнай худалдан авч, цэцэг шиг ээжийг нь аварч өгөөч гэж харанхуй шөнөөр гүйж ирлээ. Бяцхан хүүхдүүдийн итгэлийн төлөө нүүр номд байгаа миний нийт 18.000 найз нөхөд та бүхнээс харж уулзаж үзээгүй ч гэсэн надтай л адил эх хүн хүний хувьд энэ бяцхан үрсэд хүн бүр 4700 төгрөг шилжүүлэхэд ээж нь аврагдах тул та бүхнийг АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА хэмээх аавынхаа алтан сургаалийг ахин дахин хэлж тус болохыг гуйж байна” хэмээн бичжээ.
HiUB.mn сайт ч Д.Индрагийн уриалгыг дэмжиж, Монголчууд хамтын хүчээр нэгээр зогсохгүй олон хүний амийг аварч чадна гэдэгт итгэж байна. Д.Индрагийн хэлснээр өдөр бүр хэн нэгэн өвдөж шаналж байгаа ч Монголын ирээдүйн гурван бяцхан хүүхэд цэцэг шиг ээжийнхээ энгэрт элэг бүтэн, хайр энэрэл, гэрэл гэгээн дүүрэн өсөөсэй гэж хүсч байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Эх дэлхий мөнхөд оршиж, ээж бүхэн урт наслах болтугай! Д. Индра
Охин Т. Номины утасны дугаар: 88157701, 99226495
Дансны дугаар нь: Хаан Банк 5753555029, Т. Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт