ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хар тамхичин эцэг эх нь 2 сартай хүүхдээ яасан нь тодорхойгүй байна

    Чанс Уолш хэмээх есөн долоо хоногтой хүү алга болоод бүтэн сар өнгөрчээ. Нялх хүүг ор сураггүй болсон талаар хүүгийн эмэг эх 10-р сарын 4-ний өдөр Флорида мужийн Норт Форд хотын цагдаад мэдэгджээ. Хүүг ээжтэйгээ хамт байхыг хамгийн сүүлд хөндлөнгийн гэрч 9-р сарын 9-ны өдөр харсан байна. Эмээ нь хүүгээ эргэхээр 11-ний өдөр очиход хүүгийн эх эцэг болох 32 настай Кристен Бюри, 36 настай Иосеф Уолш нар хаалга тайлаагүй байна. Урт хугацаанд мансууруулах бодис хэрэглэж байгаа энэ хос хүүгээ Өмнөд Каролинад автомашины ослоор нас барсан, хүү ослоос амьд үлдсэн, эрүүл саруул бөгөөд Жеоржиа мужид зочид буудалд танилцсан эмэгтэйд өгсөн зэргээр зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа гэнэ. Ослын тухайд 10-р сарын 2-нд Бюри, Уолш нар автомашинтайгаа мөргөлдсөн нь үнэн ч энэ үеэр тэдний автомашинд ямар ч хүүхэд, тэр бүү хэл хүүхдийн суудал байгаагүйг хэргийн газар ажилласан цагдаа нар баталж байна. Мөн Аугуста хотод сэжигтнүүдийг зочид буудалд буух үеийн дүрс бичлэгт тэд хүүхэдгүй байсан нь тод үлджээ. Хүүхдээ өгсөн гэх эмэгтэйг олж, мэдүүлэг авахад хүүгийн эх нь гурван долоо хоногийн өмнө нас барсан хүүхдийнхээ хувцсыг худалдахыг оролдсон гэсэн байна. Сэжигтнүүдийн амьдардаг байшингийн орноос бага хэмжээний цусны толбо олсон цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар зөвшөөрөл хүсчээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй