
Олон нийтийн цахим сүлжээ хэрэглэгчид нар, сар, од гурав давхацсан “билэгт сайн өдөр”-ийн тухай ярьцгааж байна. Сайн харвал нимгэн хавирган сарны ойролцоо жижигхэн цагаан од гялалзаад ч байгаа юм шиг.
Энэ талаар Хубилай хааны нэрэмжит Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн ажилтан Б.Батжаргалтай холбогдож тодрууллаа. Тэрээр тэнгэрт харагдсан “од” бол Сугар гараг гэдгийг мэдэгдлээ. Сугар гарагт туссан нарны гэрлийн нөлөөгөөр бидэнд гялалзаж харагдаж байгаа аж. Энэ үзэгдэл хамгийн сүүлд 2012 онд тохиосон байна. Тус гараг наймны өдрийн 12-15 цагийн хооронд тод харагдсан байна.
Дашрамд сонирхуулахад Сугар нь нарны аймгийн хоёр дахь гараг бөгөөд нарыг дэлхийн 225 өдөрт бүтэн тойрч, 243 хоног нэг удаа тэнхлэгээ эргэдэг. Дэлхий, Сугар гараг хоорондоо 40 сая км зайтай. Өглөө эрт, эсвэл нар жаргасны дараа тэнгэрт хэдэн цагийн турш харагддаг учраас Монголчууд энэ гарагийг эртнээс нааш “Үдшийн гялаан”, “Үүрийн цолмон” гэж нэрлэж иржээ.
Уншигч танд дэлхийн одон орон сонирхогчдын авсан Сугар гарагийн гэрэл зургуудыг хүргэж байна.



МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт