ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цагдаагийн алба хаагчид нэг өдөр гэрлэлтээ батлууллаа

    Өнөөдөр Гэрлэх ёслолын ордон хөл хөөр дүүрэн байлаа. Учир нь нийслэл хотын баярын өдрийг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтарч цагдаагийн алба хаагчид гэрлэх ёслолын ордонд гэр бүлээ батлуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Цагдаа хэмээх цаг наргүй ажлын төлөөх их албанд тангараг өргөн үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нар хуримын цагаан даашинзаар гоёсон гэргийгээ сугадуулан шатаар алхах нь хүн бүхний сэтгэлийг хөдөлгөж байлаа. Гэрлэх ёслолын ордон өмнө нь энэхүү үйл ажиллагааг Онцгой байдлын Ерөнхий газар, Нийтийн тээврийн компаниуд зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагааанд гал голомтоо бадраагаад олон жил хамт амьдарсан цагдаагийн алба хаагчид оролцсноороо онцлогтой юм. Олон хүүхдийн ээж аав болсон ч ийнхүү хуримын ордонд гэрлэх ёслол хийж байгаа алба хаагчдад гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын удирдлагууд, мөрдөс нэгтэй алба хаагчид оролцож баяр хүргэлээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй