
Английн хунтайж Уиллъям түүний гэргийн Кейт нарын хүсэлтийн дагуу Норфолк дахь шилтгээнийх нь дээгүүр болон ойр орчимд нислэг үйлдэхийг хориглосон байна. Бага насны хоёр хүүхэдтэй залуу хос ийн хүсэлт тавих болсон нь гэрэл зураг авахын тулд яахаас ч буцахгүй болсон хэвлэлийнхнээс үүдэлтэй. Кэмбрижийн гүн, гүнгийн авхай цолтой залуус шинэ гэрийнх нь эргэн тойрны 2.4 км-т бүх төрлийн нисдэг биет ойртохыг хориглох тухай хүсэлт гаргасан байна. Нисдэг биетүүдийн тоонд агаарын тээврийн хэрэгслүүдээс гадна дрон буюу нисдэг камер ч багтаж байна. Английн Нийтийн тээврийн Департамент ч энэ хүсэлтийг хүлээж авч, хатан хааны гэр бүлийн аюулгүй байдлын үүднээс хэмээн тайлбарлаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт