ОХУ-ын телевизийн шилдэг нэвтрүүлэг “Зөн билгийн тулаан” реалити шоу өнөөдөр ч монголын үзэгчдийг татсаар байна. Энэхүү шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч, “Сибирийн шулам” хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова өнөөдөр Монголд ирлээ.
Өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан гэж нэгэнтээ зарлаж байсан Елена өнгөрсөн жил анх удаа Монголд зочилж, өвөг дээдэстэйгээ холбогдоод нутаг буцжээ. Елена энэ удаад Монгол улсад хоёр хонох юм.
Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харж, үхэгсдийн ертөнцөд нэвтэрдэг гайхамшигт чадвартай Сибирийн удам дамжсан шидтэн Елена Голуноваг энэ удаад зөвхөн түүнд л сонсогддог дуу хоолой Монгол руу татан эргэн ирэхээр болсон гэнэ. Чухам ямар дуу хоолой түүнийг юуны учир Монгол руу дуудсаныг тун удахгүй бид тодруулах хүргэх болно.
www.undesten.mn
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт