Little Miss World 2015 тэмцээний Гала тоглолтын гол сэдэв нь байгалийн дөрвөн элемент байсан бөгөөд авьяаслаг оролцогчдын шоу тоглолт олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн, үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн байна.
2015 оны Little Miss World тэмцээний ялагчаар Казакстан улсын төлөөлөгч Акмейр Али тодорчээ. Олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн энэ удаагийн тэмцээний ялагчдыг насны ангилал бүрд тодруулахаар шийдэж, тэмцээний туршид хамгийн өндөр оноо цуглуулсан оролцогчдыг Гранпри шагналд өргөмжилжээ. Little Miss World тэмцээний 15 жилийн ойн энэ жилийн бяцхан миссүүдийг танилцуулж байна.
Little Miss World гранпри шагналыг Казакстан улсын оролцогч Акмейр Али
Little Miss Olympic World 2015 шагналыг Украйн улсын оролцогч, 13 настай Марииа Ковтун
Little Miss Eco World 2015 шагналыг Лесото улсын 12 настай оролцогч Сандеа Конкалвэс
Teen Miss World Category Winner 2015: Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын оролцогч 16 настай Сутиеа Скоржи
Little Miss World Category Winner 2015: Малайз улсын оролцогч 9 настай Жареллин Чеонг Сзе Син
Mini Miss World Category Winner 2015: Украйн улсын оролцогч 8 настай Дариа Зурбенко
Tiny Miss World Category Winner 2015: Монгол улсаас оролцогч 6 настай Мандахын Гэрэлтэх нар тус тус тодорчээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт