Цагдаагийн ерөнхий газрын Нарстай дахь хээрийн сургалтын хэсгийн буудлагын талбайд буудлагын тэмцээн энэ долоо хоногт болжээ. Алба хаагчдын галт зэвсэгтэй харьцах, эзэмших, ашиглах ур чадварыг дээшлүүлэх, байлдааны буудлагын спортыг сурталчлах, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор "Буудлага" тэмцээн зохион байгууллаа. ЦЕГ-ын Санхүү хангамжийн газрын нэрэмжит энэхүү тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн офицер, ахлагч, энгийн орон тоонд ажиллагсад, Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн багш, офицерууд оролцлоо. Нийтдээ 31 баг оролцсноос ЦЕГ-ын Мэдээлэл Шуурхай удирдлагын төв Тэргүүн байр, Нийтийн хэв журам хамгаалах албаны баг хоёрдугаар байр, Чингэлтэй дүүрэг дахь Цагдаагийн 2-р хэлтэс 3-р байр тус тус эзлэсэн юм.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт