АНУ энэ сарын сүүлчээс эхэлж 6000 хоригдол суллах гэж байна. Хорих газруудын ачааллыг бууруулах, хар тамхи, мансууруулах бодисын хэргээр хатуу ял сонссон иргэдийг чөлөөлөх зорилгоор ийм алхам хийж байна. Тус улсын хуулийн байгууллагын түүхэнд анх удаа ийм олон хүмүүжигчийг суллаж байгаа бөгөөд цаашлаад олон арван мянган хүн суллагдаж болзошгүй гэж CNN мэдээллээ. АНУ-ын Хууль зүйн Департаментын дэд прокурор Салли Йетс “Холбооны шүүгч нарт тухайн хүмүүжигчийн ялыг бууруулах эсэхийг шийдэхдээ олон нийтийн аюулгүй байдалд хэр нөлөөтэй вэ гэдгийг анхааралтай авч үзэхийг чиглэл болгосон” гэж мэдэгджээ. Мөн суллагдах 6000 хүмүүжигч мансууруулах бодисын хэрэгт холбогдсон, нийгэмд аюулгүй хүмүүс байхыг онцолжээ. Тодруулбал энэ сарын 30-аас ирэх сарын 2-ны хооронд суллагдах хоёр мянга гаруй хүн АНУ-ын иргэн харьяат биш бөгөөд Цагаачлалын албаар дамжин шууд нутаг буцах юм. Тэд дунджаар оногдсон ялынхаа есөн жилийг биеэр эдэлсэн, суллагдахад дор хаяж 18 сарын хугацаа үлдсэн хүмүүс юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт