
АНУ-д 1964 оноос хойш 20 сая хүн тамхинаас болж нас барсан гэдэг судалгаа байдаг.
Тамхи татах хүний биеийн эрүүл мэндэд асар хортой муу зуршил, биднийг өдөр өдрөөр хөнөөж байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Тамхинаас үүдэн эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон олон сая хүмүүс байдгийн нэг жишээ нь доор бичлэгт гарч буй 53 настай Терри Холл юм.
Тэрээр ахлах сургуульд байхаасаа тамхи татаж эхэлсэн бөгөөд 40 настайдаа ам, залгиур хоолойн хорт хавдраар өвчлөн хэд хэдэн удаа мэс засалд орж эмчлүүлжээ. Эмчилгээний дүнд Терри Холлын амь насыг аварч чадсан ч бүсгүйн нүүр, хүзүү, эрүү хэсэг нь аймшигтай сорвитой үлдсэнээс гадна төрөлх хоолойны өнгө нь өөрчлөгдөж, хэл ярианы бэрхшээлтэй болон үлджээ.
"Ахлах сургуульд байхад минь надад тамхинаас болж ирээдүйд юу тохиолдож болохыг хэн нэгэн хэлээд өгсөн ч болоосой" хэмээн тэр харамсан дурссан байдаг. Гэхдээ харамсаад ч яах билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт