ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өөрийгөө ялсан бодит хүмүүсийн түүх-1

    Анорекс өвчин 2013 оны байдлаар дэлхийн хоёр сая хүнд тохиолджээ. Энэ онд залуу эмэгтэйчүүдийн 0.4 хувь нь энэ өвчнөөр өвдсөн бол эрэгтэй хүнд эмэгтэй хүнтэй  харьцуулахад арав дахин цөөн тохиолддог байна. Барууны улс орнуудад эмэгтэйчүүдийн 0.9-4.3 хувьд, эрчүүдийн 0.2-0.3 хувьд амьдралынх нь явцад ямар нэг байдлаар тохиолддог тухай судалгаа байна. Тэгвэл анорексийг ялан дийлж   бодибилдингийн   тамирчин   болж   чадсан   англи   залуугийн   тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 23 настай Жак Марш гэгч энэ залуу хоол идэхээс аль болох татгалзаж, өмнө нь амсаж үзээгүй зүйлийг огт иддэггүй байжээ.  Жак хэт  туранхай  учраас  үргэлж  нүд үзүүрлэгдэж, олон нийтийн газарт ч очдоггүй байсан байна. Нэг л  өдөр  хүндийг  өргөлтийн  спортыг  сонирхсон  Жак  Марш  энэ  спортоор хичээллэхийн  тулд  хоол  хүнсэндээ  ч  анхаарах  ёстойг ойлгож,  хоол  хүнстэй холбоотой  айдсаасаа  ангижирч  чаджээ.  Харин  одоо  тэрээр  фитнесийн  багш болсон бөгөөд бодибилдингийн тэмцээнд хүчээ сорихоор зэхэж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй