УДЭТ-ын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар өнгөрсөн дөрөвдүгээр сард долоон өөр ертөнц, долоон өөр найруулагч уриатай “Бэсрэг жүжгийн” төсөл хэрэгжиж эхэлсэн. Өдгөө зургаан бэсрэг жүжиг тайзнаа амилуулснаас хамгийн сүүлчийнх нь болох найруулагч Э.Ёндоншаравын “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг баасан гаригт нээлтээ хийнэ.

Жүжигт хайртай хос болох Батдоо, Цэцэгээ хоёр ирээдүйгээ аз жаргалтай, гэгээлгээр төсөөлнө. Гэвч Батдоогийн ээж хүүгээ ядуу эмэгтэйтэй уулзаж байгаад бухимдан, гадаадад амьдардаг ах руу нь явуулж, Цэцэгээг өвчтэй ээжтэй нь хамт нүүлгэн тэдний харилцааг тасалдаг. Олон жилийн дараа Батдоо ээжийнхээ санал болгосон бүсгүйтэй гэрлэсэн боловч салж, дахин Дэлгэр гэх бүсгүйтэй нийлж дутагдах зүйлгүй, аз жаргалтай амьдрах боловч нэг л зүйл тэдний санааг зовоодог байв.

Тэр нь үр хүүхэд заяадаггүйн зовлон. Дэлгэр нэг өдөр гэрийн үйлчлэгч авахаар зар өгөхөд Батдоогийн анхны хайр Цэцэгээ зарын дагуу ажилд орохоор ирнэ. Амьдралд санаанд оромгүй явдал зөндөө өрнөдөг. Батдоогийн эцсийн сонголт хэн байх бол. Дэлгэр үү, Цэцэгээ юу? Үзэгч та найруулагч Э.Ёндоншаравын ертөнцөөр хамтдаа аялахыг хүсвэл УДЭТ-ыг энэ сарын 24-нд зориорой.
Г. Батцэцэг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт