
Цочир хүйтэрч, цасаар шуурсан энэ өглөө Улаанбаатар хотынхны хувьд тун таагүй эхэллээ. Цаг агаарын байдлаас гадна нийтийн тээврийн хэрэгслүүдийн тоо цөөн байгаа нь учраас автобусны буудал бүрт олон арван зорчигчид бөөгнөрч, олон ч хүн ажлаасаа хоцроод байна.
Нийтийн тээврийн ажилчид ажил хаясан гэж амнаас ам дамжин яригдаж байгаагаас өөр албан ёсны эх сурвалжийн тодорхой мэдээлэл алга. Иймээс нөхцөл байдлыг тодруулахаар Улаанбаатар хотын захирагчийн алба, Нийтийн тээврийн газар, Зорчигч тээврийн нэгтгэл рүү утас цохилоо.
Одоогоор Нийтийн тээрийн газраас автобус компаниуд ажил хаясан гэх мэдээлэл баттай эсэхт хариу өгөх боломжгүй байна.
Харин Зорчигч тээврийн нэгтгэлийн I баазтай холбогдоход өнөөдөр үйл ажиллагаа нь ямар нэгэн доголдолгүй хэвийн үргэлжилж байгаа тухай мэдээллээ. Өнөөдөр тус нэгтгэлээс нийт 250 гаруй автобус 30-аад чиглэлд үйлчилж байна. Харин хувийн хэвшлийн компаниуд тээврийн үйлчилгээнд гараагүйгээс шалтгаалан Зорчигч тээврийн нэгтгэлийн автобуснуудын ачаалал их байгаа юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт