БНХАУ-ын өмнөд нутгийн төвд орших Чангша хотод 57 давхар тэнгэр баганадсан өндөр барилга гуравхан долоо хоногт босжээ.
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Их Британийн нийслэл Лондон хотод 37 давхар барилгыг таван жил барьсантай харьцуулбал энэ нь үнэмлэхүй хурд билээ.
Хятадын Broad Sustainable Building буюу угсармал барилгын BSB компани энэ цамхагаа "Mini Sky City" гэж нэрлэсэн байна. Тэд ажлаа эхлэхийн өмнө өөрийн үйлдвэртээ 2700 угсармал хийцийг бүтэн дөрвөн сарын турш үйлдвэрлэсэн байна. Ийнхүү бэлэн хийцээр өдөрт барилгын гурван давхрыг босгож ажиллажээ. Тус барилгад 800 гаруй орон сууцны дээр дөрвөн мянган хүний ажлын байр багтсан юм.
Ийнхүү богино хугацаанд цамхаг босгосон амжилтаа тус компанийн төлөөлөгч Жианг “Барилгын бүх хэсгүүдийг үйлдвэрт урьдчилан бэлтгэсэн, мөн маш нарийн төлөвлөсөн” гэж тайлбарлажээ.
Мөн ямар ч материалыг дэмий үрээгүй, ажлын талбарт сул зогссон хүн нэг ч байгаагүй байна. Үүгээр зогсохгүй илүү зардалгүй, хүрээлэн буй орчинд ээлтэй, бүтээн байгуулалтын үеэр хотын иргэдэд учруулсан төвөг чирэгдэл нь маш бага гээд олон давуу тал энэхүү угсармал тэнгэр баганадсан барилгад бий. Одоо BSB компани 838 метр өндөр барилгыг яг ийм аргаар 10 сард багтаан барих гэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт