Агаарын нислэгийн үеэр зорчигчдын дунд эрүүл мэндийн яаралтай асуудал үүсэх тохиолдол байдаг ч нислэгийн багт ийм явдал тохиолдсон тухай бараг дуулддаггүй. Тэгвэл даваа гарагт “Американ Эйрлайнс” компанийн Финиксээс Бостоны чиглэлд үйлдэгдэж байсан нислэгийн үеэр нисгэгч амьсгал хураасан хэрэг гарчээ. Тус авиа компаниас нисгэгч өвчний улмаас амиа алдсан гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй байна. Мөн Нью-Йорк хотод хийгдсэн задлан шинжилгээний дүнд жам ёсны үхэл байсныг тогтоожээ. Нисгэгчийн биеийн байдал муудах үед хоёрдугаар нисгэгч хяналтыг гартаа авч 147 зорчигч, хөлгийн багийн таван гишүүнийг аюулгүй газардуулжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт