Мексикийн Матаморос хотод 1989 онд анагаах ухааны их сургуулийн оюутан Марк Килрои ор сураггүй алга болжээ. Түүний гэр бүл, найз нөхөд нь муу зүйл болсон байж болзошгүй хэмээн ихэд санаа нь зовниж байв.

АНУ-ын Техас мужид амьдарч байсан Маркд хаврын амралтаа найз нөхдийнхөө хамт Мексик өнгөрүүлэхээр хөдөлжээ. Төрөлх хот руугаа буцах цаг нь болж залуус өөрсдийн машинаар замдаа гарсны дараа Марк замдаа зогсож ариун цэврийн өрөө орох болов. Ариун цэврийн өрөөний гадна найзууд нь Маркийг хүлээж байлаа. Харамсалтай нь энэ цагаас хойш түүнийг хэн ч дахин харсангүй. Ийнхүү Мексик болон АНУ хилийн ойролцоо алга болсон 21 настай залууг хоёр улсын цагдаагийн байгууллага, гэр бүл нь хамтран хайж эхэлсэн бөгөөд нэг сар гаруйн дараа цогцсыг нь олсон байна. Түүнийг мөчилж орхисон байсан бөгөөд цогцсыг олсон газар нь мөрдөн байцаагчдын айдсыг маш их хүргэсэн юм.

Түүнийг Мексикийн Rancho Santa Elena хэмээх алс бөглүү нутгийн "Чөтгөрийн байшин"-гаас олжээ. Нутгийн иргэд энэ байшинг хүнээр тахил өргөдөг газар хэмээн ярьдаг байв. Тус байшингийн эзэн Хернандез хэмээх хар тамхичин эр байжээ. Мөрдөн байцаагчид тус байшингаас 30 кг хар тамхины төрлийн ургамал, 14 цогцос олжээ. Цогцсуудыг маш их зэрэмдэглэж, тусгай зан үйл хийсэн нь илт байв. Тус мөрдөн байцаах ажиллагаанд оролцож байсан нэг ч хүн ийм зүйлтэй өмнө нь нүүр тулгарч үзээгүй байв.

Аймшигт зан үйлийг нэг хүн бус Adolfo Constanzo, Quintana Rodriquez ба Sara Aldrete нар бүлэглэн үйлддэг байжээ. Тэдний нэг Констанцо төв Африкаас гаралтай "Palo Mayombe" хэмээх шашинтай нэгэн байв. Уг шашны гол үзэл суртал нь амьтдаар тахил өргөх учир Констанцо тахиа, могой, арслангийн зулзага гэх мэт амьтдыг хөнөөдөг байсныхаа дараа хүний булшнаас ясыг нь гарган ирж зан үйлдээ ашигладаг болов. Гэвч ингээд ч сэтгэл ханамжгүй байсан учир тэд хүмүүсээр, тэр дундаа амьд хүнээр тахил өргөж эхэлсэн байна. Тэд зөвхөн хар тамхины наймаагаа амжилттай явуулж, элдэв саад бэрхшээлгүй хил давуулахын тулд л энэхүү муу ёрын зан үйл хийдэг байжээ.

Ийнхүү тэд хоёр жилийн туршид ийм замаар "бизнессээ" өргөжүүлж гэмгүй хүмүүсийн аминд хүрдэг байсныг хууль хяналтынхан таслан зогсоосон байна. Цагдаа нар байшинд гэнэтийн дайралт хийх үед балмад гэмт этгээдүүд оргон зайлж чадсан ч удалгүй баригджээ. Хэргийн гол эзэд болох Constanzo болон түүний найз залуу нар амиа егүүтгэжээ. Харин муу ёрын үүр болсон байшинг нь цагдаа нар удалгүй шатаасан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт