Англид боловсрол эзэмшиж байгаа Энэтхэг зэрэг улс орны оюутнууд хэр олширсон нь тус улсын Засгийн газрын анхааралд өртжээ.
Тийм ч учраас Дэвид Камероны засгийн газар гадаад оюутнуудаас авах англи хэлний шалгалтыг улам чангаруулж, жилд 25 мянган оюутныг “унагах”-аар төлөвлөж байна.
Энэ саналыг Ерөнхий сайд Камерон төдийгүй, Дотоод хэргийн сайд Тереса Мэй дэмжиж өнгөрсөн долоо хоногт их сургуулиудын төлөөлөгчдийг цуглуулан семинар зохион байгуулжээ. Нөгөө талаар тус улсын их сургуулиуд гадаад оюутны сургалтын төлбөрөөс ихээхэн хамааралтай болсон учраас энэ шийдвэр эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй юм. Англид сурч байгаа гадаад оюутнууд Их Британи, Европын холбооны оюутнуудаас хоёр дахин илүү төлбөрөөр дээд боловсрол эзэмшдэг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт