Төвдийн оюун санааны удирдагч Далай Лам бямба гарагт Дарамсала дахь нутагтаа буцан ирлээ. Далай лам АНУ-д байх хугацаанд Маёо эмнэлэгт хандаж, тус эмнэлгийн эмч нар түүнд хэдэн долоо хоног хэвтрийн дэглэм барихыг зөвлөж, улмаар 10-р сарын 17-оос эхлэх байсан олон ажил нь цуцлагдсан. Далай лам Дарамсалагийн нисэх буудалд өөрийг нь угтсан олонд хандан “Миний бие ерөнхийдөө сайн байна, санаа зоволтгүй” гэжээ. Далай лам АНУ-ын Маёо эмнэлэгт жил бүр, харин Энэтхэг улсад зургаан сар тутамд эрүүл мэндийн үзлэгт ордог байна. “Сүүлийн хоёр гурван жил миний өвдөг багахан асуудалтай байгаа. Сайн найз маань энэ чиглэлээр мэргэшсэн герман эмчтэй уулзуулсан. Өвдөгний зургийг авсны дараа Герман эмч миний насанд хэвийн үзэгдэл гэж хэлсэн. Би 18-тай биш 80 настай хүн шүү дээ” гэжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт