
Тодд Бахман хэмээх хижээл насны эрэгтэй ганц охиныхоо хуриманд нэгэн гэнэтийн бэлэг барьж, улмаар маш богино хугацаанд алдартан болсон байна. Тоддын хийсэн үйлдэл хүн бүрийн зүрхийг уярааж, хуримын зочдыг бүгдийг нь уйлуулжээ. Католик шашинт хос гэр бүл болоход сүйт бүсгүйн эцэг охиноо сүмийн хаалганаас индэр хүртэл хөтлөн аваачдаг ёс бий. Тэгвэл 9-р сарын 26-нд АНУ-ын Огаёо мужид үзэсгэлэнт ой модонд болсон Жереми, Бриттаны Пек нарын хуримын үеэр огт өөр үйл явдал болжээ.

Сүйт бүсгүйн эцэг охиноо ламтан, сүйт залуугийнх нь байгаа индэр рүү хөтлөн явахынхаа өмнө энэ хүндтэй үүргийг охины хойд эцэгтэй хуваалцах ёстойгоо ойлгосон байна. “Хайртай охиныг минь өсгөхөд энэ олон жил тусалсанд нь би түүнд талархаад баршгүй. Охиноо сүйт хархүүд нь хүргэж өгөх хүндтэй үүргийг тэр нэг аавтай хуваахаас илүү талархалаа илэрхийлэх арга байхгүй” гэж сүйт бүсгүйн төрсөн эцэг Тодд ярьсан байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт