ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үр зулбасан бүсгүйд өгөх ”мэндчилгээний карт” худалдаанд гарчээ

    Эх хүнд тохиолддог бие, сэтгэлийн олон зовлонгийн нэг нь хэвлийдээ тээсэн үрээ алдах. Зулбалт гэж шулуухан нэрлэдэг ч ямар олон адармаатай үйл явдлын нэгдэл вэ гэдгийг мөн л эмэгтэй хүн мэднэ. Өнөө цагт нийт жирэмслэлтийн 20 хувьд үр зулбалт, 160 жирэмслэлтийн нэгд амьгүй төрөлт тохиолдлож байна.  Гэр бүл, ойр дотны хүмүүс нь үрээ алдсан эхийг юу гэж хэлж тайвшруулахаа тэр бүр мэддэггүй.

    Тэгвэл эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгдөг Жессика Зукер гэх америк эмч зулбасан бүсгүйчүүдэд хэрхэн сэтгэлийн дэм өгөхийг танд зөвлөж байна. Зукер эмч жирэмсний дөрвөн сартайдаа охиноо алдсан бөгөөд хүүхдээ алдсан эх, түүний нөхөр, гэр бүлийнхэнд зориулсан мэргэн үгс бүхий мэндчилгээний картыг нэг бүрийг нь 4.5 ам.доллараар худалдаанд гаргасан байна.  Эдгээр карт нь болсон үйл явдлаас улбаалан харамсан гашуудаж буй хүмүүст тайтгарахад нь тустай гэнэ.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй