ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Киргиз улс Монголын сонгуулийн автоматжуулсан тогтолцооны туршлагыг нэвтрүүлнэ

    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Эрлан Абдылдаев-тай 10 дугаар сарын 1-нд уулзав.  Гадаад хэргийн сайд нар сүүлийн жилүүдэд хэрэгжсэн дээд, өндөр хэмжээний айлчлалуудыг хоёр орны ойр дотно хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.  Энэ сарын 4-нд Киргизийн Парламентын сонгуулиар ноён Э.Абдылдаев монголын сонгуулийн автоматжуулсан тогтолцооны туршлагыг нэвтрүүлэх гэж буйг мэдэгдэж, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэв. Монгол Улс Ардчилал, сонгуулийн дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг 2016 онд даргалах талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлж, Киргиз Улс хүрээлэнгийн гишүүнээр нэгдэж, хамтран ажиллах боломжтойг санал болгов.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй