ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хуванцар зооглодог өтний талаарх сонирхолтой баримтууд

    Нэг жилд АНУ дангаараа 33 сая тонн хуванцар хогийг байгальд хаяж, ердөө 10 хувийг нь дахин ашиглаж байна. Хуванцар нь хөрс, усыг бохирдуулаад зогсохгүй тэнгисийн экосистемд заналхийлсээр байгаа юм. Мөн хуванцарт агуулагддаг хорт бодис ердөө л нэг сая гаруй жилийн дараа задрах билээ. Тэгвэл Стэнфордын их сургуулийн эрдэмтэд гурилын цох нэртэй өт дэлхийн хог хаягдлын асуудлыг шийдэж болно гэж мэдэгдлээ. Гурилын цох хэмээгч өт нь хуванцарыг идэж, задалж, байгальд шингэх ялгадас болгодог байна.

    Хог устгах байгалийн машин

    Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, технологи сайтад нийтэлснээр эдгээр өт өмнө нь байгальд шингэхгүй гэж боддог байсан хуванцар, гялгар уутыг “зооглон” амьдарч чадаж байгааг тогтоожээ.

    Хуванцарыг байгальд шингэх материал болгож хувиргана

    Стэнфордын их сургуулийн эрдэмтэд өдөрт нэг зуун өтийг 34-39 миллиграмм буюу нэг ширхэг шахмал эмийн хэмжээтэй стирофомаар хоолложээ. Ходоодонд орших микробуудынхаа тусламжтайгаар өтнүүд хуванцарын талыг нүүрстөрөгчийн давхар исэл болгож, үлдсэнийг нь байгальд шингэх боломжтой ялгадас болгон гаргажээ.

    Хуванцараар хооллосон ч бие эрүүл

    Эрдэмтдийг бүр ч илүү гайхшруулсан зүйл нь эрүүл мэнд. Стирофомаар хооллосон өтнүүд энгийн хооллолттой өтний адил эрүүл байлаа. Хуванцараар хооллосны дараах ялгадас нь ч хөрсөнд бордоо болохоор байжээ.

    Ходоод нь хуванцарыг ч боловсруулах чадалтай

    Өтний хоол боловсруулах тогтолцоо бидний байгальд шингэхгүй гэж үзэж байсан бүтээгдэхүүнийг задалсан. Ялангуяа манай дэлхийг бүхэлд нь хучих шахаад байгаа полистиренийг хүртэл задалсан.

    Ходоодны бактериас шинэ төрлийн энзим гаргаж авах боломжтой

    Өтний ходоодон доторх хуванцар задлагч микро биетийг олж чадвал эрдэмтэд задлах үйл явцыг хурдасгаж, илүү үр дүнтэй, хүчтэй энзим гаргаж, олон дэвшилтэт технологи бүтээх боломжтой.

    Өтний талаарх эко нээлт хийсэн Стэнфордын баг удахгүй энэ өтийг идсэн амьтад хэрхэхийг буюу хүнсний гинжин хэлхээг судлах гэнэ. Мөн энэ өттэй адилхан чадвартай тэнгисийн амьтныг ч олно гэж найдаж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй