Таван настай алдрай жаахан Э.Алигэрмаа охин, наполеон бялуу захиалгаар хийж, охиныхоо эмчилгээний зардлыг цуглуулж байгаа, цуцашгүй хөдөлмөрч, ээж С.Золзаяа нар интернет хэрэглэгчдийн ичнээ танил болсон. Энэ жил таван настай Э.Алигэрмаа охин алс хүний нутагт аав ээжээсээ хол 10 сар эмчилгээгээ хийлгээд өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Энэ хугацаанд охины ээж ч захиалгын бялууны ажлаа таслаагүй байна. Ээж, охин хоёрын зүтгэл, америк эмч нарын ур чадвар, монголын олон мянган хүмүүнлэгийн үйлстнүүдийн ачаар Э.Алигэрмаа охин хөл дээрээ боссон тухай таатай мэдээг хуваалцаж байна.

Төрөлхийн artrogryposis буюу шөрмөс таталт, булчин сулралт гэсэн эмгэгтэй Э.Алигэрмаа АНУ-ын Мичиган мужид эмчлүүлжээ. Охиныг зургаан удаагийн мэс засалд орох шаардлагатай гэж эмч нар үзсэн. Эмчилгээний дүнд охин хөл дээрээ босохгүй ч нөхцөл байдал нь арай дээрдэнэ гэж эмч нар хэлж байсан нь саяхан. Тэгвэл Э.Алигэрмаа одоо эмчилгээний аппаратын тусламжтайгаар алхаж чаддаг болжээ. Уншигч та бүхнийг ч дайчин ээж охин хоёрыг үргэлжлүүлэн дэмжихийг уриалж байна. Охины ээжийн утас 91215561. Мөн Голомт банкны 1815007441, Хаан банкны 5100124153 данс бий.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт