
Хүний амьдралын хамгийн гэгээлэг, хамгийн мартагдашгүй хэрнээ нөгөө талаас санхүүгийн боломж, бололцоо шаарддаг үйл явдал бол хурим. Тэгвэл энэ асуудлыг өнгөрсөн зуунд тун ч сонирхолтой шийдэж чадсан нэгэн хосын тухай сонирхуулж байна.

Алиалагч Боб Смит, түүний эхнэр мэргэжлийн усанд сэлэгч Мери Бет нар өөрсдийнхөө цагийг хамт өнгөрүүлэх хамгийн дуртай газар буюу "усан доор" хуримаа хийсэн байна. Энэ гайхалтай, өвөрмөц хурим бүтэн зууны өмнө буюу 1954 онд болсон үйл явдал юм.


Тэд биедээ хүндрүүлэгч мөн гоёмсог хувцсаа хамгаалахын тулд тусгай хамгаалагч өмссөн бөгөөд усан дор болсон уг ёслолын ажиллагааг тэдний ойр дотны хүмүүс шилэн хоргоны цаанаас үзэж байв.

Ийнхүү тэд усан доор бие биедээ насан туршдаа хамт амьдрах амлалт өгч, үнсэлцжээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт