АНУ-ын Ореган мужийн Умпкуа хэмээх орон нутгийн коллежид зэвсэгт этгээд гал нээж 10 хүний аминд хүрлээ. Арван хүний аминд хүрч, долоон хүнийг шархдуулсан гэмт хэрэгтэн нас барсан хэмээн Дуглас хотын цагдаагийн дарга Жон Ханлин мэдэгджээ. Гал нээсэн этгээд 26 настай Крис Харпер Мерсер гэгч байсныг тогтоож, хууль сахиулагчид гэр бүл, найз нөхөдтэй нь уулзжээ.
Тус коллежийн оюутан Кассандра Уэлдинг гэмт этгээд гал нээх үед хичээлийнхээ байранд байжээ. Тэрээр “Надад бөмбөлөг олноороо хагарч байх шиг чимээ сонсогдсон. Шууд л буун дуу гэдгийг ойлгоогүй ч ямар нэг юм биш байгааг мэдэрч, нуугдсан” гэж ярьсан байна. Энэ үеэр бусад оюутнууд ч бүгд шалан дээр хэвтэн, хаалгаа түгжиж, гэрлээ унтраажээ. Хэрэг явдал өнгөрсний дараа ч тэд цочирлоос гарахгүй удсан байна.
Түргэн тусламжийн ажилтны мэдэгдсэнээр их сургуулийн байрны хоёр танхимд гэмт хэрэг үйлдэгдсэн байсан бөгөөд амь үрэгдсэн хүмүүсийн хоёр нь эмнэлэг хүрэх замдаа амьсгал хураасан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт