ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Алтанхуягийн хэлсэн “брэнд” үгнүүд: Э.Бат-Үүл намайг Түгжилдэх хэрэг юун

     

     

     

     

     

     

    • Би цагаан будаа байхгүй бол гурил иднэ. Яагаад ингээд хэтэрхий тансаг, үрэлгэн байдлыг өөгшүүлээд байдгийг ойлгохгүй юм. Юм идэхгүйгээр өлсөж үх гэж хэлээгүй л байна. Гэхдээ байгаа юмандаа зохицуулалт хийгээд идчих л дээ. Манай арвайн гурил гэж галзуу гоё юм байна шүү дээ.
    • Цагаан будаа байхгүй бол гурил идчих, гурил байхгүй бол арвайн гурил идчих. Би амьдралаасаа л ярьсан...
    • Өндөг идэх алба байгаа юм уу, наадах чинь тансаг хэрэглээ. Заавал өндөг идэх шаардлагагүй...
    • Сүүлийн үед зохион байгуулалттай гүтгэлгийн чанартай муухай үйл ажиллагаа явуулдаг бүлэг бий боллоо...
    • Битгий худлаа ярьж бай л даа. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй.
    • Монгол Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно...
    • Би Хууль хулгайлаагүй. Би унгаж ч болохгvй юм байна. Өмнө нь Хамтарсан Засгийн газрын үед үндсэн хууль зөрчиж болдог байсан. Би үндсэн хууль зөрчиж болох юм байна гэж бодсон...
    • Манай Турк Улсын иргэд эцэг өвгөдийнхөө нутагт чөлөөтэй ирэх боломж нөхцөл бүрдэж байгаа. Манай Турк Улсын иргэд болбол Монгол Улсыг сонирхож биш зорьж ирнэ...
    • Одоо гайгүй, бужигнахгүй. Манай намын чөтгөрүүд цөөрчихсөн...
    • Засгийн газар гял цял, бүх юмыг хийдэг гэж байхгүй ээ. Бид бүх юмыг хийж чадахгүй, бүх юмыг мэдэж чадахгүй. Гэхдээ хамтраад ойлголцоод явах юм бол одоо үлдэж байгаа гурван жилд Монгол Улсыг галзуу хөгжүүлнэ дээ...
    • Энэ бол хүн амьдарч болмоор нутаг байна... /Говь-Алтайд иргэдтэй уулзах үеэр/
    • Би тендер мэндэр мэдэхгүй, за тэр ч яах вэ...
    • Бүсээ чангал монголчууд аа.
    • “Чингис“, “Самурай” бондын хөрөнгийг бид бүтээн байгуулалтад зарчихсан. Яахав манай хойч үе, үр хүүхдүүд маань төлчихнө дөө...
    • МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун, Бид 2 улсын хөгжил, УБ-ын утааг арилгах тухай ярих цаг биш үү?

                                                                                                    Үргэлжлэл бий

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй