"Нирвана" хамтлагийн дуучин, домогт рокер агсан Курт Кобейны охин Франсис Бин 23 нас хүрчээ. Тэрээр саяхны нэг өдөр ээж Куртней Лавдаа ч хэлэлгүйгээр гэрлэсэн байна. Түүний ээж дуучин Куртней Лав энэ тухай товчхон бөгөөд нууцлаг мэдэгдлийг Инстаграм хуудсандаа хийсэн байсан нь "Намайг онцгой үйл явдлаас хоцорсон гэж бодож байвал дахин нэг удаа бодоорой, тэр үед би халуухан загвар өмсөгч Жеймстэй болзож байсан" гэсэн байв. Үүнээс үзэхэд ээж, охин хоёр хэн хэндээ түвэг удалгүй хоёр талд амар жимэр амьдарч байгаа бололтой.

Франсис "Eeries" хамтлагийн дуучин, аавтайгаа тун төстэй эрийг насны ханиараа сонгосон байна. Тэд таван жилийн турш болзсоны эцэст гэр бүл болохоор шийдэн бүтэн жил гаруйн хугацаанд төлөвлөн ердөө л 15 хүнийг оролцуулан хуримын ёслолоо хийжээ.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт