
Хуулийн чиглэлээр суралцаж буй хятад оюутнуудын дунд жил бүр зохиогддог тэмцээн энэ жил олон хүний анхаарлын төвд байлаа. Учир нь тэмцээний хүрээнд оюутнуудад тавьсан “Нэгэн эрэгтэй гал түймрийн үеэр ээжийгээ аврах боломжтой хэрнээ найз охиноо галаас аварвал түүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцох уу” гэх асуулт нийгмийн сүлжээгээр тархжээ. Энэхүү асуултын хариуг БНХАУ-ын Хууль зүйн яамнаас сүүлд задруулсан байна. “Хүн онцгой нөхцөл байдлын үеэр эцэг эхээ бус найз охиноо аварсан тохиолдолд түүнийг гэмт хэрэгт тооцно. Учир нь үр хүүхэд нь эцэг эх, хамаатан саднаа харж хандах үүрэгтэй” гэжээ. Энэхүү шалгалтыг амжилттай давсан оюутнууд БНХАУ-д хууль хэрэгжүүлэх эрхтэй болох юм. Түүнчлэн шалгалтын үеэр гэр бүл цуцлах явцад ямар нэгэн онцгой байдал үүсэхэд нөхөр нь эхнэрээ аюулаас аврахгүй байх, цаашлаад найзынхаа уух гэж байгаа ундааг хортой гэж мэдсээр байж хэлэхгүй байх зэрэг сонголт хийхэд тун төвөгтэй асуултуудыг тавьжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт