ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Орчин үеийн эрчүүдэд байх ёстой 10 шинж

    Орчин үеийн эр хүний шинж зуун жилийн өмнөх эр хүний шинжээс нэг их ялгагдаад байх юмгүй. Гэхдээ нийгэм, технологи, байшин барилга, хувцас загварын хувьслыг дагаад өөрчлөгдсөн зүйлүүд бас бий. Танд орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах жинхэнэ эр хүний 10 шинжийг хүргэе:

    1. Орчин үеийн эрчүүд сүйт бүсгүйдээ гутал авч өгөхдөө хэмжээ, загвар, брэндийг өөрөөс нь болон найз бүсгүй, эгч нараас нь асуулгүйгээр мэддэг байх ёстой.

    2. Орчин үеийн эрчүүд хэзээ ч итгэл алдарсанаа бусдад мэдэгддэггүй. Бүхнийг даван туултлаа дотроо чимээгүй байдаг. Учир нь дайсан олон болсон.

    3. Орчин үеийн эрчүүд маш анхааралтай, соргог, мэдрэмжтэй байх ёстой. Жишээ нь: Кино театрын танхим чив чимээгүй болсон үед эрдэнэ шишээ шажигнуулан зажлалгүй дуу чимээтэй хэсэг гартал хүлээх соёлтой байх хэрэгтэй.

    4. Орчин үеийн эрчүүд зогсоол дээр машин барьж сурч байгаа эмэгтэй хүн шиг машинаа далий тавьдаггүй. Тэд машинаа шугамын дагуу цэх байрлуулах чадвартай байдаг.

    5. Орчин үеийн эрчүүд унтахынхаа өмнө эхнэр, хүүхдүүдийнхээ залгаж орхисон утас, электрон хэрэгслүүдийг шалгаж залгуураас нь салгадаг.

    6. Орчин үеийн эрчүүд арван жилийн хүүхдүүд шиг "хэлээ зажилж" бичдэггүй. Жишээ нь: "Ji yajigan be kkk".

    7. Орчин үеийн эрчүүд хэчнээн завгүй ч гэсэн 7 хоногт ядаж нэг удаа сайхан хөгжим сонсдог.

    8. Орчин үеийн эрчүүд хуурамч профайл зурагны ард нуугдан фэйсбүүкээр коммент бичин хэрэлддэггүй.

    9. Орчин үеийн эрчүүд шинээр гарсан техник, технологийн дэвшлийг хурдан сурдаг байх ёстой.

    10. Орчин үеийн эрчүүд машины лого хараад ихэнхийг нь мэддэг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй