"CNN" сайт өнгөрсөн долоо хоногийн хамгийн шилдэг гэсэн 33 сельфи зургуудийг нийтэлжээ.
Есдүгээр сарын 25-нд Нью-Иорк хотын Католик шашинтнуудын сургуульд Пап лам хүрэлцэн ирэх үед хүүхдүүд түүнтэй зургаа татуулав.

"Би сургуульд сурч байхдаа өөрийнхөө төлөө дуугарч сурсан. Гэхдээ өнөөдөр дэлхий дээр 62 сая охинд тийм боломж алга" хэмээн бичин АНУ-ын хамгийн анхны өнгөт арьст тэргүүн хадагтай өөрийн сельфи зургийг нийтэлсэн байна. Тэрээр сургуульд сурдаггүй 62 сая охидын төлөө хандивийн ажил зохион байгуулах гэж байгаа билээ.

"Атлантагийн гэрийн эзэгтэй нар" шоуны од Ким Золсиак "Ододтой бүжиглье" шоунаас буцан гэрлүүгээ онгоцоор ниссэний дараа гэнэт бие нь муудаж эмнэлэгт хүргэгджээ. "Миний биеийн зүүн тал гэнэт мэдээгүй болж, би юм ярих чадваргүй болсон. Гэхдээ одоо миний биеийн байдал сайжирч байгаа тул бурханд бас эмч нартаа талархаж байна" хэмээн бичиж сельфи зургаа Инстаграм хуудсандаа байршуулжээ.

Арнольд Шварцнеггер есдүгээр сарын 24-нд Германы Мюнхен хотноо шар айрагны баярт оролцох үеэрээ өөрийн зургийг авч буй нь.

Есдүгээр сарын 24-ний пүрэв гарагт конгрессийн хуралд Ромын Пап лам оролцохыг дэлгэцээр шууд үзэх хүсэлтэй хүмүүс АНУ-ын конгрессийн ордны гадаа цугларсан байгаа нь.

Вашингтон хот дахь Apple компаний дэлгүүрт нэгэн залуу Apple корпорацийн захирал Тим Күүктэй сельфи хийж буй нь.

Дэлхийн аваргын тэмцээний үеэр оролцогчид сельфи хийж буй нь.

Иллинойс мужид есдүгээр сарын 25--ний баасан гарагт ахлах сургуулийн хүүхдүүдийн дурсгалд зориулж хандивийн аян өрнүүлэх үеэр үсээ хусуулж буй залуу. Хүүхдийн хорт хавдрын судалгааны ажилд зориулж тус аян нийт 3000 орчим ам.доллар цуглуулсан билээ.

"Сайхан хүмүүстэй үдшийг сайхан өнгөрүүллээ" хэмээн дуучин Жастин Биберийн нийтэлсэн зураг. Тэрээр Ким Кардашианы дүү Кендалл Женнер, DJ Мартин Гаррикс нарын хамт баасан гарагт "шоуджээ".

Жүжигчин Кифер Сүтерландтай хамт шүтэн бишрэгч нь зургаа авахуулж буй нь.

"Түүний шүд ургаж эхэллээ" хэмээн алдарт дуучин Стив Тайлорын охин Лив Тайлор бага хүүгийнхээ зургийг нийтэлсэн байна.

"Супер сар"-ны урд Рио Де Жанейро-д аялагчид сельфи зураг авахуулж буй нь.

Миланы загварын долоо хоногийн үеэр Dolce&Gabbana-ийн загвар өмсөгчид тайзан дээр сельфидэв.

Газа хотод сельфи хийж буй Ислам охид

Ким Кардашиан охинтойгоо хамт өглөөний зургаан цагт авахуулсан зургаа Инстаграмдаа оруулжээ.

Ресидент Эвил киноны зураг авалтын үеэр жүжигчин Мили Жовович хамтран тоглогчийн хамт сельфи зураг авахуулав.

Кикбоксчин Холленбек есдүгээр сарын 25-нд болсон тэмцээний дараа өөрийнхөө сельфиг хийж буй нь.

Герман улс дахь дэлхийн динозауврын үзэсгэлэнд өөрийнхөө зургийг авч буй бүсгүй

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт