ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үзэсгэлэнт Моника Беллучи өчигдөр 51 нас хүрлээ

    Дэлхийн хамгийн үзэсгэлэн бүсгүйчүүдийн нэг алдарт Итали жүжигчин, модель Моника Беллучи 1964 оны есдүгээр сарын 30-нд Италийн Città di Castello-д айлын ганц охин болон мэндэлжээ. Түүний аав ачааны машины компани эрхэлдэг байсан бол ээж нь ажилгүй, гэрийн эзэгтэй байв. 

    Моника өсвөр насандаа сургалтын төлбөр, амьжиргааны зардалаа олохын тулд моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд хуулийн сургуульд элсэн орсон ч модель болох хүсэл сонирхолдоо хөтлөгдөн сургуулиа орхижээ. Улмаар тэрээр Dolce & Gabbana компаний дизайнеруудтай хамтран ажиллаж Францын ELLE сэтгүүлэнд нүүрэнд гарч моделийн чиглэлээрээ тун амжилттай ажиллаж эхэлсэн байна. 

    Ийнхүү тэрээр 1977 оноос эхлэн загвар өмсөгч, модел болон ажиллан 1990 оноос хойш кино жүжигчин болжээ. Италийн хэд хэдэн телевизийн цуврал, кинонд тоглосоных нь дараа тэр Америк уран бүтээлчидтэй танилцан 1992 онд Gary Oldman-ий цуг  "Bram Stoker's Dracula" киноны туслах дүрд тоглосоноор Америкийн уран бүтээлчдийн сонирхлыг татаж эхэлсэн байна. 

    Түүнийг нэр алдарт хүргэсэн хамгийн гол бүтээл бол 2000 онд бүтээгдсэн Малена юм. 

    Моника бол үзэсгэлэнт жүжигчин Софиа Лорений дараа дэлхийд авъяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан хоёрдахь бүсгүй юм. Тэрээр 50 гаруй кино болон телевизийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн бөгөөд бүтээлүүдээс нь дурдвал: The Matrix Reloaded, The Matrix Revolutions and Shoot 'Em Up, The Private Lives of Pippa Lee, Malena гэх мэт. 

    Хувийн амьдралын тухайд тэр 1990 онд зурагчин Claudio Basso-той гэрлэсэн ч 1994 онд хоёр тийш болжээ. Үүний дараа тэр 1996 онд жүжигчин Винсент Касселтай танилцаж 1999 онд гэр бүл болсон бөгөөд тэд Дева болон Лиони хэмээх хоёр охинтой ч 2013 онд албан ёсоор салж буйгаа мэдэгдсэн.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй