Өдгөө 104 настай Грейс Бретт дэлхийн хамгийн өндөр настай гудамжны урлаач байж болох юм. Тэрээр Шотландад амьдардаг бөгөөд нэхмэл сонирхогчидтой хамтран хотоо чимэглэдэг нэгэн.
"Төрөлх хотоо илүү үзэмжтэй болгохын зэрэгцээ өөрийнхөө урлалыг энд тэндгүй харах надад сайхан санагддаг" хэмээн Бретт өгүүлжээ. Бретт эмээгийн хамгийн үнэнч хамтран зүтгэгч нь өдгөө 74 настай, төрсөн охин нь болох Дафне.
Дафне ээжийнхээ тухай "Ээж бид хоёрын хамтдаа нэхэж бүтээсэн зүйлс бусдад сайхан сэтгэгдэл төрүүлээсэй л гэж хүсдэг. Ээж маань амьдарлынхаа туршид нэхмэл хийсэн. Бид багадаа ээжийнхээ нэхсэн дулаан цамц, ороолт, нөмрөг, оймсоор тасардаггүй байсан" гэж ярьжээ.
Нэхмэл хийх нь оюун санааны иог, нэг төрлийн дасгал гэж америкийн эрдэмтэд бичсэн байдаг. Тийм ч учраас Грейс Бретт эмээ өдий насандаа ануухан, ажиллаж бүтээж яваа биз ээ.






МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт