ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Миний дуунууд 2014” тоглолтод Л.Балхжавын хит дуунууд эгшиглэнэ

    Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, “UBS” телевизийн захирал Л.Балхжав жил бүр “Миний дуунууд” тоглолтоо үзэгчдэд толилуулдаг уламжлалтай. Гурван өдөр үргэлжилдэг түүний тоглолтод рок попын шилдэг уран бүтээлчид ая дуугаа өргөдөг Тэрбээр өөрийнхөө тоглолтын шинэ дуунуудаар жил цомог гаргадаг.

    Өдгөө түүний анхны уран бүтээл болох “Амин нутаг”, “Уучил”, “Хайрын дурсамж” зэрэг дуунуудад сонсогчид дуртай. “Миний дуунууд...Сэтгэлээр хөглөгдөн нисэн одсон шувууд минь...Хичнээн цаг хугацаа, орон зайг туулан таньд хүрч, баясал, гуниг, ухаарлын алиныг нь авчрахыг би таашгүй...” энэ бол түүний брэнд үг.

    Яруу найрагч  Ш.Гүрбазар, Ү.Хүрэлбаатар нартай уран бүтээлийн ганзага нийлж, урлагийн салбарт дөрөө харшуулж яваа хөгжмийн зохиолч маань “Миний дуунууд 2014” 16 дахь тоглолтоо энэ сарын 23-25-нд “UВ Рalace”-ийн концертийн их танхимд толилуулах нь ээ.

    Тоглолтынхоо дараа тэрбээр Хөвсгөл аймгийн нутагт хоёр жилийн турш зураг авалт хийж, цаатан ардын амьдрал ахуйг өгүүлсэн “Содура” уран сайхны киноны нээлтийг хийж, олны хүртээл болгох гэнэ.   

                                                                                                                        Г. Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй