Танай унтлагын өрөө давчуу санагддаг уу? Гэхдээ зүгээр. Унтлагын өрөөгөө том "болгох" санааг танд хүргэе.
Таны унтлагын өрөө замбараагүй, булан тохойд нь "хэрэггүй" зүйлс хадгалсан байдаг бол аль болох бүгдийг нь гаргаж цэвэрлээд нэг үзээрэй. Танд өөр мэдрэмж төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Унтлагын өрөөний хана, тавилгууд цайвар байвал илүү цэлгэр гэгээтэй харагддаг. Хэрэв та байрандаа засвар хийж, тавилгаа шинэчлэх юм уу эсвэл жижиг унтлагын өрөөтэй шинэ байранд орж байгаа бол цайвар өнгө сонгоорой.
Өрөөнийхөө зайг сантиметр ч болтугай хэмнэхийг хичээх хэрэгтэй. Олон талаар ашиглаж болох тавилгууд сонговол маш сайн зай хэмнэх нь гарцаагүй.
Номын болон бусад тавиурыг таазанд ойрхон тогтоовол ямар их зай хэмнэж байгааг мэдэх болно.
Унтлагын өрөөнд байх сувенир тарвасны хэмжээнээс том байж болохгүй.
Том толь нь өрөөг цэлгэр харагдуулдаг гэдгийг та мэдэх байх.
Интериор дизайнеруудын бяцхан нууцыг дэлгэхэд хөшгийг таазтай ойрхон өлгөх нь өндөр таазтай мэт харагдуулдаг. Таазнаас 5 см доогуур хөшиг тогтоогчоо тогтоож, цонхноос хоёр тийш 15 см өргөн хөшиг хийгээрэй.
Номын тавиурыг таазтай ойрхон тогтоодог шиг хүний анхаарлыг тааз руу чиглүүлэхээр хана юм уу таазны обойгоо сонгоорой.
Өнгөний зохилдлого маш чухал. Хэрэв өрөө олон өөр өнгөтэй бол хүний хүний нэг нэгээр нь ялган харж замбараагүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Нэг нэгэндээ ууссан өнгөнүүд сонговол зүгээр.
Бид бүгд л гэрлэнд дуртай. Унтлагын өрөөнд нарны гэрэл тусах боломжгүй байдаг бол өрөөний гэрлүүдээр өрөөг том болгож харагдуулах боломжтой. Таазанд байх гэрэл нь таазыг намхан харагдуулдаг. Боломжтой бол ханын гэрлийг сонгох хэрэгтэй.
Босоо судалтай хувцас хүнийг өндөр харагдуулдагтай адил дүрэм өрөөнд ч бас үйлчилдэг. Судалтай дэвсгэр өрөөг том харагдуулдаг.
Гэрэл, номын тавиур, хувцасны өлгүүр бүгдийг хананд байрлуулах хэрэгтэй. Хэдий чинээ том шал харагдана төдий чинээ зайг мэдрүүлдэг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт