ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Пол Уокерын охин Porshe-ийн эсрэг шүүхдэнэ

    “Галзуу хурд” киноны Брайн О’Коннерын дүрээр дэлхий дахинд танигдсан жүжигчин Пол Уокер 2013 онд 40 насандаа таалал төгссөн. Алдарт цувралын долоо дахь ангийн зураг авалт завсарласан байх хугацаанд Пол Уокер Өмнөд Калифорн мужийн автомашин уралдааны газарт 11-р сарын 30-ны өдөр амиа алдсан билээ.

    Тэгвэл алдарт жүжигчний 16 настай охин Мидов Рэйн Уокер Porsche компанийн эсрэг зарга мэдүүллээ. Мидов Porsche Carrera GT автомашин загвар дизайны хувьд алдаатай учраас эцэг нь гал гарах үед машин дотроос гарч чадалгүй амиа алдсан гэж үзэж байгаа юм.

    Porsche компанийн Умард Америк дахь салбарын төлөөлөгч Калвин Ким “Бид Porsche машинтай холбогдсон золгүй явдалд ихээхэн харамсаж байгаа ч энэ осол хэт өндөр хурд авснаас мөн жолооч хяналтаа алдсанаас үүдэлтэй” гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй