ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    107 кг жинтэй иогчин бүсгүй

    Сан Франциско хотын иргэн Валерие Сагун сүүлийн гурван жил иогоор хийж байгаа болон, гар дээр тогтох, толгой дээрээ зогсох зэрэг иогийн хүнд хэцүү байрлалаар авахуулсан гэрэл зургаа дэлхий дахинтай хуваалцаж байна. Өнөөдөр тэр “Инстаграм” хуудсандаа 80 мянган дэмжигчтэй.

    “Том, жижгээс үл хамааран бид бүгдээрээ л өөрийнхөө биенд ямар нэг байдлаар сэтгэл ханамжгүй байдаг, тиймээс иог хийхэд биеийн хэмжээ хамаагүй” гэж тэр анхлан суралцагчдад зөвлөх дуртай.

    Валерие одоогоос дөрвөн жилийн өмнө их сургуулийнхаа Хатха иогийн хичээлд долоо хоногт хоёр удаа сууж эхэлжээ. Иог хийсээр улам сайжрах тусмаа Валерие турна, олон арван кг жин хаяна гэсэн бодлоо аажмаар мартаж эхэлсэн байна.

    “Иог хийснээр би өөрийнхөө “тархиныхаа цоож”-ийг тайлж чадсан. Би өөртөө том, тарган хүмүүс үүнийг хийж чадахгүй, зөвхөн турсны дараа л гэсэн бодлыг өөртөө суулгаж, цоожилсон байсан” гэжээ.

    Валерие иогт дурлах болсноороо өмнө нь хийхийг хүссэн ч үргэлж татгалздаг байсан итгэмээргүй зүйлсээ хийх болжээ. Тэрээр хаданд авирч, өндрөөс олстой үсэрч үзсэн байна. Иогаар нэг жил хичээллэсний дараа ганцаараа бие даан хийж чаддаг болж. Гэртээ, хашаандаа, цэцэрлэгт хүрээлэнд, ойд гээд өөрт аль эвтэй санагдсан газартаа иог хийж эхэлмэгцээ иогийн ертөнцөд хийж буй гайхалтай аялалаа онлайнаар хуваалцахаар шийджээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй