Гадаад дотоодын уран сайхны кинонд дурлалт хосын дүрд тоглосон жүжигчид өөр кинонд дахин хос болох тохиолдол олон биш. Саяхан 2003 онд “Диваажингийн шат” олон ангит кинонд хамтран тоглосон солонгосын жүжигчин Чой Жи Вү, Квон Сан У нарын 11 жилийн дараа тоглосон “Урхидалт” олон ангит кино үзэгчдэд хүрсэн. Манай улсын кино урлагт ч дахин дурлалт хосын дүрд тоглосон уран бүтээлчид бий.
Орчин цагийн монгол киноны “Хамгийн хөөрхөн хос”-оор “Сайн уу амьдрал минь” уран сайхны киноны Сарнай, Эрхэмээ хоёрыг нэрлэхэд дургүйцэх хүн үгүй болов уу. Жүжигчин СТА Э.Мөнхтөр, О.Цэнгэл нар ч залуусын хайр дурлал, гэнэн томоогүй насны алдаа оноог 2008 оны хавар үзэгчдэд хүргэж чадсан билээ. Тэгвэл Сарнай, Эрхэмээ хоёр өнгөрсөн 6-р сард нээлтээ хийсэн, Э.Батхүүгийн найруулга“Эр хүн болгож өгөөч” уран сайхны кинонд дахин хамт тоглолоо.
Одоогоос долоон жилийн өмнө “Сайн уу амьдрал минь” киноны “Хаврын нэгэн учрал” бүлэгт тэд Эрхэмээ, Сарнай нараар төлөөлүүлж гэнэн цайлган залуусын дүр бүтээсэн бол “Эр хүн болгож өгөөч” киноны Бат, Наран хоёрын дүр эрс ялгаатай. СТА Э.Мөнхтөр автын ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон зураач залууд харин О.Цэнгэл амьдралын эрхээр биеэ үнэлэгч болсон залуу бүсгүйн дүрд тоглосон юм. “+18” ч гэж тодотгож болох энэ киноноос долоон жил өнгөрөхөд жүжигчдэд маань оногдох дүр эрс өөрчлөгдсөн нь харагдаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт