Энэтхэг улсын Гужарат мужийн Армедабад хотод Ганди агсны даяан хийж байсан байшинд нь орж үзэх хүсэлтэй гадаад дотоодын жуулчид олноороо ирж байна. Мохандас Карамчанд Ганди буюу дэлхий дахинд Махатма Ганди нэрээр алдаршсан эрх чөлөөний төлөө тэмцэгч энэ хүн 1915 онд Өмнөд Африк улсаас эх орондоо ирсэн даруйдаа Сабармати голын эрэг дээр өөрийн даяан хийх газраа байгуулжээ.
Эрт цагт лам нарын даяан хийж байсан агуйтай утга агуулга нэг боловч Гандийн агуй нь түүний 12 жил амьдарсан байшин.
Ганди агсан энэ даяаны газарт амьдрах үедээ аливаа тансаг хэрэглээнээс татгалзаж, хоол унд бэлтгэх, цэвэрлэгээ, угаалга хийх зэрэг ажлаа гардан гүйцэтгэж байжээ. Өнөөдрийг хүртэл энэ байшинг Ганди агсны амьдрал, тэмцлийн музей болгон ашиглаж байсан бол “Гандигийн амьдралаар амьдрахуй” нэртэй хөтөлбөр саяхнаас хэрэгжиж эхэлжээ. Ганди агсны 12 жил даяан хийсэн энэ газарт нэг шөнө хоноход 60 ам.доллар. Энд ганц хонох байсан ч хүн бүр Гандигийн сахиж ирсэн хүчирхийлэл үйлдэхгүй, хүсэл бодлоо хянах, энгийн амьдрах тэргүүтэй 11 сахилыг гүйцэтгэх ёстой. Тухайлахад бясалгал үйлдэж, утас ээрч, хувцас урлах, хог шүүрдэх зэрэг ажлыг гүйцэтгэх ёстой. Эдгээр нь хүнд өөртөө итгэлтэй болж, дотоод амар амгаланд мэдрэхэд ихээхэн тустай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт