ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын хөлбөмбөгийн холбооны Б.Ганболд нэрээ цэвэрлэнэ

    Ерөнхийлөгч нь авлигын хэрэгт холбогдож таван жилийн хугацаагаар хөлбөмбөгтэй холбоотой ямар ч арга хэмжээнд оролцох эрхгүй болсон Монголын Хөлбөмбөгийн Холбоо ээлжит Их хурлынхаа товыг 11 дүгээр сарын 20-нд хийхээр төлөвлөөд байна. Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны шийдвэрээр Б.Ганболд Ерөнхийлөгч холбоогоо удирдах, нэрээ дахин дэвшүүлэх эрхгүй болсон ч нэр төрөө цагаатгуулахаар ДХБХ-нд хандахаар зэхэж, ямар эх сурвалжид үндэслэн ийм шийдвэр гаргах болсныг мэдэхийг хүсч байгаа ажээ. Учир нь гадаадын хэвлэлүүд дээр түүний тухай нийтлэхдээ Морь Б.Ганболд хэмээн бичсэн нь Монголоос хэн нэгэн нь матсан байх хардлагыг төрүүлжээ. Гадны хэвлэлүүд мэдээллийн хэрэгслээрээ хүнийг хочоор нь дуудаж, бичихийг цээрлэсэн ёс зүйн дүрэмтэй. Энэ нь ийнхүү хардах шалтгаан болсон гэнэ.     

    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй