ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Та хичээвэл 5 сарын дотор ийм биетэй болно

    Тавхан сарын дотор мэргэжлийн бодибилдингийн тамирчид шиг болж чадсан солонгос хос Инстаграм хэрэглэгчдийг шууруулж байна. Сон Жин Ёо, Шин Жи Ху нар сүүлийн таван сарын хугацаанд хамтдаа фитнесээр хичээллэж, ийнхүү Мисс&Мистер болж чаджээ. Тэд ийм бие галбиртай болсон нууцаа тантай хуваалцаж байна.  Үүний тулд өдөрт гурван цаг аэробекийн дасгал хийж, харин долоо хоногт хоёр удаа цаг хагас хүндийг өргөдөг байжээ. Мөн хоолны эрс хатуу дэглэм барьсан байна. Тэдний цэсэнд тахианы цээж мах, өндөг, чихэрлэг төмс, улаан лооль, жимс, ногоо  зэрэг багтах бөгөөд маш нарийн хэмжиж идэж байжээ. Булчинлаг залуу Сон Жи Ёо өдөрт гурваас дөрвөн цагийн зайтай 150 гр тахианы цээж мах, 120 гр чихэрлэг төмс, алмонд самар таван ширхэг, интоор, улаан лооль, байцаа, сонгино зэргийг иддэг байжээ. Харин бүсгүй Шин Жи Хугийн хувьд 3-4 ширхэг өндөг, 50 гр төмс, жимс, ногоо зэргээр өдөрт таван удаа хооллодог байна. Энэ их хичээл зүтгэлийн дүнд залуу 83 кг жинтэй биеийн 16 хувь нь өөх байсан бол 71 кг жинтэй болж, биеийн 5 хувь нь л өөх болсон байна. Харин бүсгүй анх 71 кг жинтэй, биеийн 32 хувь нь өөх байсан бол өнөөдөр 49 кг жинтэй биеийн жингийн 18 хувь өөх болсон байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй