Бяцхан дэлхийн мисс буюу "Little Miss World" тэмцээн өнөөдөр Турк улсын Анталия хотод эхлээд байна. Энэ тэмцээн 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил Албани, Бразил, Болгар, Крым, ХБНГУ, АНУ, Украйн, ОХУ, Словаз, Истони, Унгар, Казакстан, Татарстан, Гүрж, Балба, Турк, Өмнөд Африк, Монгол гэсэн 18 улс бүсийн бяцхан миссүүд иржээ. Манай улсаас Батзоригийн Одмаа /10 настай/, Мандахын Гэрэлтэх /6 настай/ нар оролцож байна. Монгол улсын бяцхан миссүүд олны анхаарлын төвд байгаа тухай мэдээлж байгаа юм. Эх орныхоо нэрийг өндөрт гаргахыг бяцхан оролцогчиддоо хүсье.





МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт