ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүний галзуу өвчний нууц хугацаа 90 хоног хүртэл үргэлжилнэ

    Дэлхий дахинд нэг жилд 55 мянган хүн галзуу өвчний улмаас амь насаа алддаг байна. Халдвар тээгч болон өвчилсөн амьдад хазуулснаар хүнд халддаг энэ өвчин манай улсад ч тархжээ. Монголын 21 аймгийн 270 сум, нийслэлийн гурван дүүрэг галзуу өвчний голомттой. Манайд галзуугийн сэжигтэй мал, амьтан хүн рүү дайрсан хэрэг сар бүр гардаг байна. Иймээс гэрийн тэжээвэр амьтанд хараа хяналт тавьж, вакцинжуулалтад жил бүр хамруулах хэрэгтэй. Хүнд халдсан тохиолдолд нууц хугацаа нь 12-90 хоног үргэлжилдэг энэ өвчин мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, өвчлөл үүсгэдэг байна. Жил бүрийн 9-р сарын 28-нд “Дэлхийн галзуу өвчнөөс сэргийлэх өдөр” болгон тэмдэглэж иржээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй