Хорвоо дэлхий гэдэг тайлж ухаарч барамгүй үзэсгэлэнтэй, оньсого мэт ертөнц юм. Үүнийг нотлох арван сонирхолтой, үзэсгэлэнтэй, нууцлаг газруудыг танд танилцуулъя.
1. Индонез дахь галт уулын цэнхэр хайлмаг

Индонезийн Кава Ижен галт уул ер бусын хурц тод цэнхэр өнгийн хайлмаг ялгаруулдаг. Тус цэнхэр өнгийн шалтгааныг шинжээчид хүхэрийн хийний тэсрэлт агаартай урвалд орсонтой холбон тайлбарладаг. Энэхүү үзэгдэл галт уулын хайлмагийн хэм 360 градус хүрсэн тохиолдолд л үүсдэг.
2. Туркменистан дахь тамын хаалга

Тус галт уул 1971 оноос хойш тасралтгүй дүрэлзэж байгаа бөгөөд "тамын хаалга" хэмээн алдаршжээ.
3. Антарктид дахь цусан зоорь
![]()
Үнэндээ цус биш л дээ. Харин их хэмжээний давстай холилдсон төмрийн оксид ийм урвал үүсгэдэг аж.
4. Хятадын Даншиа уул толгод

Өөр гариг уу, уран зураг уу гэлтэй энэ өвөрмөц байгалийн тогтоц Хятад улсын заавал очиж үзэх ёстой газруудын нэг.
5. Австралийн солонгон модод

"Вилли Уонкагийн шоколадын үйлдвэр" кинонд гардаг шиг солонгын өнгөт модод Австралийн ойд байдаг.
6. Дани улсын хар нар

Дани улсад хавар бүр хар тодол шувуу нүүдэллэхдээ аварга том хар үүл мэт дүрс үүсгэдэг.
7. Бразил дахь мөнхийн цутгалан

Амазон мөрөн Атлантын далайтай нийлдэг хэсэгт мөнхийн цутгалан байдаг. Тус цутгалан ямар ч зогсолт, удаашралгүй 500 гаруй милл газар давалгаалдаг.
8. Мауритан арлын усан доорх хүрхрээ

Африк тивд, Энэтхэгийн далайд орших Мауритан арлын хажуугханд усан доорх аварга том хүрхээ бий.
9. Нарны ногоон туяа

Тус нарны туяа ногоон харагдах энэ үзэгдэл нэн ховор. Бүх зүйлийн зохицол яг таарсан үед л нар жаргахын өмнө нэгээс хоёр секундийн турш тохиолддог.
10. Тэнгисийн хүйтэн цэцэгс

Хойд туйлд агаарын дулаан, далайн гадаргуун температурын ялгаанаас үүдэн далайн мандалд мөсөн цэцэгс үүсдэг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт