ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ихэр мэт эхнэр, нөхөр

    Ихэр гэж андуурам энэ хоёр бүсгүй бол үнэндээ Орост шуугиан дэгдээж, нилээд хэл аманд өртсөн "гэр бүлийн хоёр". Учир нь ОХУ бол ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эрс эсэргүүцдэг, сэтгэцийн нэгэн төрлийн эмгэг хэмээн үздэг орнуудын нэг. 

    Зүүн гар талд зогсож байгаа Алисон Брүүкс гэх бүсгүй Алина Девистэй гэр бүл болж, хурим хийжээ.

    Өдгөө 23 настай Алинагийн төрөлх нэр бол Дмитрий Кожуков. Тэр өөрийгөө "манин" буюу хос хүйстэй хэмээн тодорхойлж, өдөр тутамд эмэгтэй хувцас өмсөж эмэгтэй хүн шиг биеэ авч явдаг. Харин төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг бүх бичиг баримт нь Дмитрий Кожуков гэх эр хүнийх учраас  гэрлэх албаны ажилтнууд тэдний гэрлэлтийг ижил хүйстний гэрлэлт хэмээн үзэж чадалгүй баталсан байна.

    "Бид албан ёсоор гэр бүл болохын тулд эсэргүүцэлтэй тулгарч, хүнд асуудалд орооцолдох болов уу гэж бодсон ч  тийм зүйл болоогүй, биднийг бүгд хүлээн зөвшөөрсөн" гэж Алина Девис ярьсан байна. Гэвч удалгүй гэрлэлт хариуцсан байгууллагын дарга хэдэнтээ утасдаж тэднийг хоёул  хуримын даашинз өмсөхийг хориглож, Орос оронд гэрлэлт зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд л байх ёстой" гэжээ. 

    Гэхдээ эр хүн хуримын даашинз өмсөж болохгүй гэсэн дүрэм хаана ч байхгүй шүү дээ. Тиймээс залуу хос бусдын үгийг үл тоон, өөрсдийн хүссэнээр яг адил даашинз өмсөж хуримаа хийсэн байна. Тэд гэрлэх ёслолын ордны төв хаалга бус, арын хаалгаар орж гэрлэлтээ баталгаажуулжээ.

    "Бид л зөвхөн ийм асуудалтай хүмүүс биш. Бидний энэ үйлдэл олон хосуудад гэрлэлтээ баталгаажуулах урам өгсөн гэж би бодож байна" хэмээн Алина Девис ярьсан байна.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй