ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    11 настай хүү дүүгээ эх барьжээ

    АНУ-ын Жеоржиа мужид 11 настай хүү олны талархлыг хүлээгээд байна. Жеймс 911-ийн диспичерийн тусламжтайгаар дөнгөж төрсөн дүүдээ шаардлагатай тусламжийг шуурхай үзүүлж чаджээ. Энэ явдал болох үед хөвгүүдийн аав нь ажил дээрээ, мөн түргэн тусламж хүүг төрөхөөс өмнө ирж амжихгүй нь нэгэнт тодорхой болсон байжээ. Жеймс 911-ийн диспичерт "Ээж гэртээ хүүхдээ төрүүлсэн, бидэнд туслах хүн хэрэгтэй байна" гэжээ. Жеймс энэ үед маш тайван байж дүүгийнхээ ам, хамар дахь салиаг арчиж аван, даавуунд өлгийдсөн байна.  Хүүгийн ээж "Миний хүү их зоригтой байсан, сандарч чичрээгүй. Хүүгээрээ маш их бахархаж байна" гэж ярьжээ. Жеймс энэ явдлаас өмнө үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглогч болохыг хүсдэг байсан ч одоо эмч болохоор шийдсэн байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй